Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Сэтгүүлчид МАН-ыг хэвлэлийн бага хурлыг сурвалжлахаас татгалзлаа
5 жил өмнө   1142
МАН-ынхан өнөөдөр 12.00 цагаас хэвлэлийн бага хурал зарлаж, өчигдөр хуралдсан намынхаа Бага хурлын шийдвэрийг танилцуулах байв. Энэ үеэр сэтгүүлчид мэдээллийг нь сурвалжлахаас татгалзаж байгаагаа илэрхийллээ. Учир нь өчигдөр МАН-ынхан Бага хурлаа хийхдээ сэтгүүлчдэд ямар ч мандат олголгүй, үүдэндээ харуул хамгаалалт гаргаж, хаалттай хуралдсан юм. Улмаар хэвлэлийн мэдээллээ түгээхдээ хэт нэг талыг барьж, зөвхөн намынхаа даргын мэдээллийг хэвлэлийнхэнд түгээсэн ч хэвлэл мэдээллийн байгууллагууд эгдүүцэн, өнөөдөр ийнхүү МАН-ын хэвлэлийн хурлыг сурвалжлахаас татгалзсан юм. 
 
Энэ үйлдлийг эсэргүүцэн сэтгүүлчид байр сууриа илэрхийллээ. 
 
-Zarig.mn сайтын Н.Өнөрцэцэг “Өчигдөр МАН-ын бага хурлын сурвалжлахаар хэвлэл мэдээллийн байгууллагууд бүхлээрээ ажилласан. -20 хэмийн хүйтэнд Тусгаар тогтнолын ордны хаалгыг бүтэн өдөр дотроос нь түгжэж байлгаж чадлаа. 20.00 цагт цөөхөн хэдэн хэвлэлийнхнийг нэг өрөөнд хашиж байгаад гаргасан. Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн байгууллагынхны ажлыг иймэрхүү байдлаар хийлгэж байгаад үнэхээр харамсаж байна. Өчигдөр МАН-ын  удирдлагуудад энэ байдлаа илэрхийлсэн. Өчигдөр биднийг хэрэггүй гэж хөөчихөөд өнөөдөр хүрээд ирээ гэж байгаа чинь үнэхээр таалагдахгүй байна.
 
News.mn сайтын сэтгүүлч/ Ш.Оюунчимэг
 
-Парламентын үйл ажиллагааг байнгын сурвалжилж байгаа 70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага нэгдэж өнөөдрийн акцыг зохион байгууллаа. Хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэх ёстой. Бид олон нийтэд мэдээлэл дамжуулагч учраас ямар ч байгууллага мэдээллээ өгөх үүрэгтэй. Гэтэл намын зүгээс бидэнд хэт нэг талыг барьсан мэдээлэл түгээсэн.   Нэг үгээр намын даргынхаа талын мэдээллийг түгээсэн. Ялангуяа өчигдрийн үйл явдал маш ёс зүйгүй үйлдэл болсон. Бид тэнцвэртэй мэдээлэл түгээх ёстой учраас хоёр талын мэдээллийг зэрэг авахыг хүссэн боловч бидэнд нэг талын мэдээллийг өсгөн. Хэвлэл мэдээллийн байгууллага бол хэн нэгний талд ордоггүй. Олон нийтэд мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүрэгтэй. Үүргээ биелүүлэх гэж хичээдэг. Гэтэл сүүлийн үед сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллага руу халдсан зохион байгуулалттай гүтгэлэг хэрээс хэтэрч байгаа. Тиймээс өнөөдөр бид дуу хоолойгоо нэгтгэлээ.
 
Ц.ОРГИЛ
 
 
Сэтгүүлчид МАН-ыг хэвлэлийн бага хурлыг сурвалжлахаас татгалзлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0