Цөөн үгээр ...
  • Зуслангийн байшингийн түрээсийн үнэ 300 мянгаас 40 сая төгрөг
Сар шинийн үзэсгэлэн худалдаанд тавтай морил
5 сар өмнө   232
Сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдааны талаарх мэдээллийг хүргэж байна.
 
“Энх мэндийн сар шинэ” үзэсгэлэн худалдаа
 
XVII жарны Шарагчин гахай жилийг угтсан “ЭНХ МЭНДИЙН САР ШИНЭ” үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд “Мишээл экспо”-д үргэлжилж байна. Үзэсгэлэн худалдаанд:
 
-Үндэсний дээл
 
-Малгай, бүс
 
-Гутал, хром
 
-Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн
 
-Цагаан идээ
 
-Тавгийн идээ
 
-Амтат чихэр, шоколад
 
-Мах, махан бүтээгдэхүүн
 
-Гарын бэлгийн худалдаа
 
-Импортын бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна.
 
“Цагаан сар 2019” үзэсгэлэн худалдаа
 
 Сар шинийн баярын бэлтгэлийг Улаанбаатар хотод нэгэн цэгт төвлөрүүлэн анхдагч үнээр худалдаагаа хийхээр 500 гаруй үндэсний манлай үйлдвэр, жижиг дунд худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, 21 аймгийн малчид “Хүннү Молл”-д “Цагаан сар 2019” нэгдсэн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад бэлэн болжээ.
 
“Монголын цагаан сар 2019” үзэсгэлэн
 
Энэ сарын 11-нээс ирэх сарын 4-ний өдөр  “АСА ЦИРК”-ийн үзэсгэлэнгийн танхимд “Монголын цагаан сар 2019” үзэсгэлэн худалдаа болно. Үндэсний манлай үйлдвэрүүд, жижиг дунд бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалах аж.
 
“Ерөөлтэй цагаан сар-2019”
 
Шарагчин гахай жилийг угтсан төвийн бүсийн хамгийн том сар шинийн үзэсгэлэн худалдаа “Улаанбаатар палас”-т болно. Уг үзэсгэлэн энэ сарын 15-наас ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжлэх юм. Үзэсгэлэн худалдаагаар хүнсний манлай үйлдвэрүүд, шилдэг импортлогч байгууллагууд:
 
-Үндэсний дээл хувцас,
 
-Тавгийн идээ,
 
-Ууц,
 
-Бэлгийн бараа,
 
-Хөөрөг, даалин гээд сар шинийн баярын хэрэгцээтэй бүхнийг нэг дор дэлгэх юм байна.
 
Ц.ОРГИЛ
Сар шинийн үзэсгэлэн худалдаанд тавтай морил
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0