Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ЖДҮ-г дарах арга юм биш биз
5 жил өмнө   488
Өнөөдөр /2019.01.16/ сонин содон үйл явдал, шийдвэр байр суурь, хэвлэлийн хурлаар дүүрэн өдөр болж байна. Эдгээр үйл явдлууд нь нийгмийн баярлуулсан сайхан үйл явдал ч юм шиг.
Товчхон үйл явдлуудыг гарчиглавал:
·   Ерөнхийлөгч Баттулга Ц.Элбэгдоржийг шалгуулах 179 хуудас баримтыг Улсын Ерөнхий прокурорт       өгөв.
·   Ерөнхийлөгч : "Утаатай тэмцэх нэрээр бизнес хийсэн баримтуудыг би та нарт энэ долоо хоногт           өгнө.
·   С.Баярцогтыг нэг сар хорихоор болжээ. 
·   Хөрөнгөө хураалгах дараагийн феодал нь Н.Номтойбаяр.
·   У.Хүрэлсүх: Төрийн албан хаагчид алтан цаг зүүж, сваровски шигтгээтэй цүнх үүрдгээ боль
зэрэг олон сонирхолтой мэдээ мэдээллүүдээр  цахим ертөнцийг бөмбөгдөж байна. Гэвч энд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлтэй холбогдсон УИХ, Засгийн газрыг гишүүдэд, эрх мэдэлтэнүүдэд хариуцлага тооцох талаар нэг үсэг ч алга байгаа нь дээрх  мэдэгдэл, мэдээллүүдээс илүү сонирхолтой санагдав. Угтаа сайхан мэдээлэл, мэдэгдлүүд  бөмбөгдөж байгаа ч нотлох баримт нь бүрдсэн хэргийн эзэд нь бараг тодорхой ЖДҮХСангийн хэргийн талаар хэн ч нэг үг гав хийсэнгүй. ЖДҮХСангийн зээлийн хэргийг мартаад уучлаад урагшаагаа хараад явах ёстой юм болов уу.
Том дарга нарын хэлсэн энэ олон гоё үгс ЖДҮХСангийн хэргийг дарж мартуулах гэсэн хийрхсэн хөөсөрсөн мэдэгдлүүд байвал яана вэ.
 
А.ЦЭЛМЭН
 
ЖДҮ-г дарах арга юм биш биз
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0