Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ж.Ганбаатар гишүүн ахмадуудад гарын бэлэг тараах үеэр өндөр настан амиа алджээ.
5 жил өмнө   638
Цагаан сарын өмнөхөн УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо ард иргэдтэй уулзалт хийж, гарын бэлэг буюу ул боов, цаг тооны бичиг, жимс зэрэг төрөл бүрийн зүйлийг тарааж өгч, сонгогчдодоо “эргэдэг” уламжлалтай. 
Өнөө жилийн гишүүдийн гарын бэлэг хөвөрч  эхлээд байна. Түүний нэг нь УИХ-ын гишүүн, БГД-ийн  МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар ахмадуудаа хүлээн авч сар шинийн гарын бэлгээ тараажээ. Энэ үеэр зохион байгуулалт муу байж, нэг өндөр настан хүмүүсийн хөлд гишгэгдэж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар эх сурвалж хэлж байна. Гишүүний бэлтгэсэн улаан торонд нь нэг сувинер, нэг кг гурил, нэг кг чихэр байсан гэнэ. Ийнхүү арга хэмжээгээ өндөрлөж бэлгээ тараасан хүмүүсээ гаргах үеэр 83  настай өндөр настан олны хөлд дарагдаж, ухаан алдаж унажээ. Яаралтай түргэн тусламж ирсэн ч аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. Талийгаач өөрийнхөө хүү 53 настай хүүтэйгээ явж байсан гэнэ.
 
Ийнхүү “Оргил”-оор овоглодог Ж.Ганбаатар ахмадуудыг баярлуулах гэсэн биш балаг тарьсан байна.
 
ЭХ СУРВАЛЖ: ОLLOO.MN
 
Ж.Ганбаатар гишүүн ахмадуудад гарын бэлэг тараах үеэр өндөр настан амиа алджээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Зочин [66.181.177.98] 5 жил өмнө
    Тэр Ганбаатар гэж Налайхын казак олигтой хүн биш шүү! Шоронд хатаа муу новшийг!
  • Муу ац [203.91.115.42] 5 жил өмнө
    Муу ац аятайхан ч бэлэг сэлтээ тарааж чадахгүй хүний алтан аминд хүрч гэнэ