Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хэн хариуцлага хүлээх ёстой вэ
5 жил өмнө   485

       Монгол цэргүүдийн эрдэм ухаан, эр зориг, суу заль, авхаалж самбааг гайхуулж 2002 оноос хойш дэлхийн халуун цэгт давхардсан тоогоор 13 мянга гаруй алба хаагч энхийг сахиулах, дэмжих ажиллагаанд нэр төртэй үүрэг гүйцэтгээд буй. Сүүлийн жилүүдэд монгол цэргийн нэр хүнд гадаад, дотоодод илт дээшилж байгаа  учраас энэ салбар руу хошуурах залуус нэмэгдсэнийг армийнхан хэлдэг.

Мөн цэргийн алба хаахыг уриалсан кино, нэвтрүүлэг, дуу клип гээд олон зүйлийг бодлогын яамны зүгээс хийсний үр дүнд цэргийн алба хаах сонирхолтой залуусын тоо эрс нэмэгдэх болсон.

1992 оноос хойш төрсөн эрэгтэйчүүд төрийн албанд ажилд орохын тулд цэргийн алба заавал хаасан байх ёстой гэдэг хуулийн заалтыг тэд дарамт шахалт төдийхнөөр ойлгохоо больсон байсан билээ. Цэргийн зарлан дуудах хуудас аваад баярлан хөөрдөг залуус зөвхөн хөдөөд бус, төв орон газарт ч нэмэгдэж байгаа гэлцэнэ. Залуусын цэргийн алба хаах сонирхолтой болгоход Тусгай салаа”  УСК, гэрээт цэрэг, оюутан цэрэг, энхийг сахиулах ажиллагаа гээд хөтөлбөрүүдийн үр дүн байсан.

      Гэвч Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг /2019.01.22/ золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан мэдээлэл цацагдсан даруйд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр талийгаачийг цэргийн ангидаа дэглүүлснээс болоод нас барсан гэх таамаг хөвөрч эхэлсэн. Энэ асуудлаар ЦЕГ-с хоёронтой мэдээлэл хийсэн .Мөн Зэвсэгт хүчний жанжин штабаас /ЗХЖШ/  хариуцлага алдсан дарга, ахлагч нарт хариуцлага тооцохоо мэдэгдсэн бөгөөд хэрэгт холбогдуулан ахлагч н.Мандалхангайг саатуулаад байгаа  ч цаашдаа ахиж ийм хэрэг гарахгүй гэх итгэл иргэдэд алга.  /Мэдээллийг энд дарж үзнэ үү/

Олон хүн хүүхдээ цэрэгт явуулж, цэргийн эрдэмд сургаж, эр хүн болгохыг хүсдэг. Гэвч энэхүү үйл явдал нь тэр хүсэл эрмэлзлийг нь үгүй хийж, дээр дурдсан хөтөлбөрүүдийн үр дүн буюу залуусын цэргийн алба хаах хүсэл эрмэлзлийг бууруулж буй нь цахим ертөнцөд харагдаж эхлэв.

Өнгөрсөн долоо хоногт цахим ертөнц буюу фэйсбүүк, твитер, зэргээр цэргийн албыг сурталчилж байсан салбар яамны бодлого нурж, олон төсөл хөтөлбөрүүдийн үр дүн үгүй болж,  эцэг эхчүүд хүүхдээ цэрэгт мордуулах итгэлгүй болов.

Угтаа энэ хэрэгт хэдэн дарга, ахлагч нарт хариуцлага тооцоод өнгөрөх үү. Эсвэл Салбараа хариуцах ёстой нэгэн салбарынхаа  нэр хүнд, бодлого зэргээ ганцхан долоо хоногт унгасан хэргээр сайн дураараа хариуцлага хүлээж ажлаа өгөх ёстой юу.

Жич:Амь насаа алдсан цэргийн ар гэрийнхэнд одоогоор Монгол улсын Eрөнхийлөгч Зэвсэгт хүчний Eрөнхий командлагч Х.Баттулга, Eрөнхий сайд Хурандаа У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нарын хэн нь ч эмгэнэл илэрхийлээгүй байна.

А.ЦЭЛМЭН

 

Хэн хариуцлага хүлээх ёстой вэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0