Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Таны зургаар хуурамч хаяг нээсэн юм биш биз
5 жил өмнө   542
Өнөө цагт фэйсбүүк ашигладаггүй хүн бараг байхгүй болсон гэхэд хилсдэхгүй биз. Фэйсбүүк бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж өөрт хэрэгтэй бүхэл мэдээллийг тэндээс авах болсоор удаж байна.
 
        Гэвч үүнтэй зэрэгцээд фэйсбүүкийг улс төрийн болон гэмт хэргийн сэдлээр ашигладаг үйлдлүүд хүчээ аваад байна. Хуурамч фэйсбүүк хаяг нээн, нүүр зургаа дур булаам болгон сольж, охид бүсгүйчүүдтэй харилцаж, улмаар бие эрхтэн, эд хөрөнгө, амь насанд нь хохирол учруулах тохиолдлууд цөөнгүй бүртгэгдсэн байдаг.
Үүнээс нүдэнд хамгийн эл харагдаж байгаа жишээ бол улс төрийн зорилгоор хуурамч хаяг нээж албан тушаалд санаархаж олны дэмжлэгийг авах, нэгнийгээ гутаан доромжлох, жагсаал цуглаан болон тэмцэлд уриалах үйлдлүүд юм.
       
        Хуурамч байх магадлалтай хаягуудад ажиглалт хийхэд нэг дэх хэсэг нь хөгшин настай хүний зургийн нүүр зургаа болгосон, өөр зургууд нь дандаа хүүхдийн зургууд байх жишээтэй. Нөгөө хэсэг нь олон найзууд дагагчидтай болохын тулд охидын зургуудыг ашиглаж нээсэн байна. Мөн адуу мал, уул ус, хөөрөг, чулуу, байшин, машин гээд ашиглахгүй зураг гэж үгүй. Харин нь хамгийн аюултай нь хэн нэгэн таны зургаар хаяг нээж луйвар хийж,  улс төрийн зорилгоор ашиглаж байгаа юм биш биз. Анхаар ч нэг үзэхэд гэмгүй гэдгийг сануулахад буруудахгүй байх.
 
Жишээ болгож хуурамч байх магадлалтай хаягуудыг зургийг хавсаргав.
 
 
Ц.ОРГИЛ
Таны зургаар хуурамч хаяг нээсэн юм биш биз
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0