УИХ-ын гишүүн Д.Оюунхорол удахгүй болох сар шинийн баярыг угтаж сонгогдсон тойргийнхоо ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тэрээр Баянзүрх дүүргийн 6 хорооны ахмадуудтай уулзаж УИХ, ЗГ-ын бодлого шийдвэр, өнгөрсөн онд тойрогтоо хийсэн ажлаа тайлагнан, ирэх онд хийгдэх ажлуудыг танилцуулж санал хүсэлтийг нь сонслоо.
Түүний сонгогдсон тойрогт Дарь эх орчмын айл өрхүүд багтдаг бөгөөд агаарын бохирдол хамгийн ихтэй цэг юм. Тиймээс агаарын бохирдлын эсрэг иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч Дарь эхийн 2, 27 дугаар хорооны айл өрхүүддээ агаарын нян бактерийг устгадаг дэвшилтэт нано технологи бүхий эко цахилгаан халаагуур олгосон байна. Тус төхөөрөмж нь хурдан хугацаанд дулааныг ялгаруулдаг, хуурайшилт үүсэхгүй, тоос, тоосонцор, цахилгаан долгионы хортой нэгдэл, нянг эсэргүүцэж, бактерийг устгах давуу талтай, гал түймрийн аюулаас сэргийлсэн тусгай материалаар хийсэн зэрэг олон давуу талтай юм.
Мөн өөрийн санаачлан явуулж байгаа “Оюунлаг Баянзүрхчүүд” аяныхаа хүрээнд тойргийнхоо нийт ахмадуудад шатар бэлэглэжээ. Тэрээр үр хүүхэд ач зээгийнхээ гар утасны хэрэглээг багасгаж “ШАТАРЧИН” гэр бүлүүд болохыг Баянзүрхчүүдэд уриаллаа.
ХОЛБОГДОХ ЗУРГУУД:
А.ЦЭДЭНСОДНОМ
Д.Оюунхорол Баянзүрхчүүдийг “ШАТАРЧИН” гэр бүл болохыг уриаллаа |
|