Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
"Нэхүүл"-ийнхнийг төр засаг "өндрөөр" үнэлжээ
6 жил өмнө   591
М.Энхболдыг УИХ-ын даргаас нь огцруулахаар цагаан сарын өмнө хоёр ч удаа жагсаал зохион байгуулсан "Нэхүүл"-ийн залуусыг төрөөс шагнажээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас  олгодог цаасан ууттай бэлгээ авсан залуус жанжин Сүхбаатарын талбайд зургаа татуулахаа ч мартсангүй.  Цаасан ууттай бэлгээ барьсан тэдний зургийг харсан олон нийтийн сүлжээнийхэн "Нэхүүл"-ийнхэн нэгэнтээ жагсаалынхаа цалинг хүртжээ хэмээн ёжлож байна.
 
Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн боломжийг хулгайлж, мэдээлэлд ойр нэрээр албан тушаалаа урвуулан ЖДҮХС-аас тэрбум, тэрбумаар нь зээл авсан УИХ-ын гишүүдтэй тэмцэхээ илэрхийлж байсан "Нэхүүл"-ийнхэн сүүлдээ  М.Энхболдыг спикерээс нь буулгахын тулд нэлээд тэмцэл явуулсан. Тэмцэл ч тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн биз. УИХ-ын нэр бүхий таван гишүүний удирдамжаар хоёр удаа зохион байгуулсан жагсаалуудад "Нэхүүл"-ийнхэн идэвх зүтгэлтэй оролцсоныг ийнхүү төр засгаас "өндрөөр" үнэлсэн нь энэ аж. Жагсаал, тэмцэлийн үр дүнд Л.Оюун-Эрдэнэ ч Засгийн газрын гал тогоог хариуцаж, Г.Занданшатарын суудлыг авсан. Жагсаалд хар шилээр гангарч ирсэн Г.Занданшатар ч суудал ахиж, спикер болсон гэвэл шат шатандаа л бялуугаа хүртэж, бялуугаа ч хүртээж байх шиг.
 
Хэдийгээр монголчууд бэлгийн морины шүдийг татдаггүй  гэдэг ч  ямар ч байсан хөхөө өвлийн хүйтэнд хөлөө хөлдтөл жагссан цалингаа авч, шагналаа хүртсэн бол яамай даа, "Нэхүүл"-ийнхэн.  Харин Л.Оюун-Эрдэнийн "шударга ёс"-нд итгэж гэрийн сугалаанд оролцохын тулд жагссан иргэд  хоосон гуяа ганзаглаад буцсан нь  худлаа биш билээ.
 
ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN Б.ШАРХҮҮ
 
 
"Нэхүүл"-ийнхнийг төр засаг "өндрөөр" үнэлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0