Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хоригдлуудыг зөвшөөрөлгүйгээр ажилд гаргасан зөрчил илэрчээ
6 жил өмнө   545
Нийслэлийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэл дэх  хорих ангиудад хоригдлын ял эдлэлтийн байдал, харуул хамгаалалтыг гэнэтийн байдлаар шалгажээ. Шалгалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй анги, 401 дүгээр хаалттай анги, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, Хэрэмт Цамхаг улсын төсөвт үйлдвэрийн газар, Үйлдвэр аж ахуй, барилгын хэсэг, Тусгай ажиллагааны газар зэрэг хорих байгууллага, хэсгүүд хамрагдсан байна.
 
Гэнэтийн үзлэг шалгалтаар нээлттэй дэглэмийн хоригдлыг хаалттай дэглэмийн хоригдолтой хамт байрлуулсан, прокуророос бичгээр зөвшөөрөл авалгүйгээр ажилд гаргасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү тамхи хадгалсан, зэвсэгийн чанартай эд зүйл өрөөндөө байлгаж байсан зэрэг хууль журмыг зөрчсөн зөрчлүүд илэрсэн ба зарим зөрчлийг газар дээр засуулж, холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.
 
А.ЦЭЛМЭН
Хоригдлуудыг зөвшөөрөлгүйгээр ажилд гаргасан зөрчил илэрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0