Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Уурхайн ослын шалтгааныг тогтоожээ
5 жил өмнө   313
Төв аймгийн Заамар сумын нутаг дахь "Эко Алтан Заамар" компанийн ил уурхайд нуралт үүсч, осол гарсны улмаас дөрвөн  хүн дарагдаж, сураггүй болоод байсны хоёрыг нь онцгой байдлын алба хаагчид олж, цогцсыг гаргаад байна.
 
Тэгвэл тус уурхайд гарсан ослын шалтгааныг тогтоожээ. Энэ талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан “Эрүүгийн хэрэг үүссэн учраас хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Гэхдээ ослын шалтгааныг тогтоосон. Ослыг бүртгэх, судлах комисс одоо хэргийн газар ажиллаж байна. Аврах ажиллагаатай зэрэгцээд хяналт шалгалт давхар явагдсан. Олон зүйл тодорхой болсон ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Прокурор та ийм хэмжээнд ярьж болно гэвэл ярина” гэлээ.
 
ЭХ СУРВАЛЖ:EAGLE.MN
 
Уурхайн ослын шалтгааныг тогтоожээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0