Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ЦЕГ: Д.СЭРЖМЯДАГ ОХИНЫГ ХАЙЖ БУЙ АЖЛЫН ХЭСГИЙГ ТАТАН БУУЛГААГҮЙ
6 жил өмнө   836
Дорноговь аймгийн Зам-Үүд суманд аав, ээж, эгч, дүү нарынхаа хамт амьдарч байсан найман настай охин алга болсноос хойш гурван сар өнгөрчээ.
 
Энэ хугацаанд хичээлдээ очихоор сургуулиа зорьж яваад сураг тасарсан Д.Сэржмядаг охиныг харсан, үзсэн хүний сураг гарсангүй, холбоотой мэдээллийн сэжим ч цухуйсангүй. Цагдаагийн байгууллагаас Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа юм.
 
Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй уг хэргийг шалгаж байсан ажлын хэсгийг татан буулгаж, өөр ажлын хэсэг байгуулсан гэх мэдээлэл нь ташаа болохыг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байна. Одоогоор сураггүй алга болсон охиныг  Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж хайж байгаа аж. 
ЦЕГ: Д.СЭРЖМЯДАГ ОХИНЫГ ХАЙЖ БУЙ АЖЛЫН ХЭСГИЙГ ТАТАН БУУЛГААГҮЙ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0