Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
НӨАТ: 10 сая төгрөгийн нэг азтан тодорчээ
5 жил өмнө   408
НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол өчигдөр буюу гуравдугаар сарын 17-ний өдөр явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан бөгөөд супер хонжвор болох 60 сая төгрөгийн азтан тодорсонгүй.
 
Энэ удаагийн тохирлоор:
 
  • 30 мянган төгрөгийн азтан 18,672
  • 100 мянган төгрөгийн азтан 2,084
  • 1 сая төгрөгийн азтан 189
  • 5 сая төгрөгийн азтан 17
  • 10 сая төгрөгийн азтан 1 тус тус тодорчээ.
Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал нэг сая, зургаан орон таван сая, долоон орон арван сая, найман орон таарвал тавин сая төгрөг тус тус хожих юм.
НӨАТ: 10 сая төгрөгийн нэг азтан тодорчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0