Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Эрх бүхий албан тушаалтнуудад албан даалгавар өглөө
5 жил өмнө   455
Шинэчлэн баталсан “Төрийн албаны тухай хууль”-ийг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлөөс бүх шатны төрийн захиргааны байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтнуудад гурван  чиглэлээр хугацаатай албан даалгавар хүргүүллээ.
 
Албан даалгаварт төрийн зарим байгууллагууд Төрийн албаны тухай хууль зөрчсөн хүний нөөцийн хууль бус томилгооны зөрчлөө өөрсдөө арилгах,  шүүхийн шийдвэрийг биелүүлэх, зэрэг дэв олгохдоо УИХ-ын 2019 оны 21 дүгээр тогтоолоор баталсан журмыг мөрдөж ажиллах, чиглэл өгчээ. 
 
Шинээр мөрдөж байгаа хуулинд ажлаас үндэслэлгүй халагдсан нь шүүхээр тогтоогдвол урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь төрийн албан хаагчийг эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгохоор туссаны зэрэгцээ нөхөн олгоогүй бол тухайн хууль бус шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр тусгасан аж.
Эрх бүхий албан тушаалтнуудад албан даалгавар өглөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0