Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хөргөх сэнснээс гал гарсан байж болзошгүй
5 жил өмнө   764
Нийслэлийн засаг даргын тамгын газар, Голомт банкны дунд цаг гаруйн өмнө гал гарсан. Тодруулбал, эдгээр хоёр байрны голд гал гарч, ойр орчимд нь маш их хэмжээний утаа суунагласан байна. Нийслэлийн онцгой байдлын газраас хоёр   ч гал сөнөөх машин ирж галыг унтраахаар аврагчид ажилласан бөгөөд 17.40 цагт анх галын дуудлага ирсэн аж.
Онцгой байдлын албан хаагчид дөнгөж сая галыг унтрааж, улсын онцгой обьектыг аюулгүй болгосон байна. Урьдчилсан байдлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А байрны нэг, хоёр давхараас эхэлж гал гарсан байна.
Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан "Хоёр байрны дунд хэсэгт модон эдлэл, тавилга болон хөргөх том сэнс байдаг бөгөөд тухайн сэнснээс гал гарч, модон эдлэлд нөлөөлсөн болов уу" гэж үзэж байгаа юм байна.  Мөн галын үеэр зарим нэг бичиг баримт, тоног төхөөрөмж шатсан байдалтай. Зөвхөн гал гарсан өрөөнүүдэд есөн хүн ажиллаж байсан бөгөөд галын үеэр бэртэж, гэмтээгүй гэдгийг албаныхан хэллээ.
Харин хэргийн газарт байсан гэрчүүдийн хэлснээр "Гал гарах үед юм дэлбэрч байгаа мэт хүчтэй чимээ гарсны дараа гал гарч эхэлсэн" гэдгийг хэллээ. Гэвч галын эцсийн шалтгааныг тогтоохоор Цагдаагийн албан хаагчид болон Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид тогтоохоор ажиллаж байгаа юм.
 

 

Хөргөх сэнснээс гал гарсан байж болзошгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0