Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Халх голын дайны үеийн дэлбэрээгүй 28 тэсрэх бөмбөг олджээ
5 жил өмнө   613
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны хилийн хамгаалалтын цагдаа нар Хятад-Монголын хилийн дагуу хяналт хийж явж байгаад 1939 он буюу Халх голын байлдааны үеийн 28 ширхэг дэлбэрээгүй тэсрэх бөмбөг олсон байна. Энэ тухай орон нутгийн цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2019.03.19/ мэдээлжээ.
 
 
Тус бүс нутгийн оршин суугчид болон мал амьтдыг аюулгүй байдлын үүднээс нэг бүр нь 57 см урт, 14см өргөнтэй тэсрэх бөмбөгүүдийг аюулгүй газарт аваачиж устгалд оруулах юм байна. Тэсрэх бөмбөгийн мэргэжилтнүүд эдгээр тэсрэх бөмбөгийг Номонханы тулаанд ашиглах гэж байсан гэж үзжээ. 2018 онд мөн дээрх нутгаас 324 ширхэг дэлбэрээгүй тэсрэх бөмбөг олдож байсан гэнэ.
 
Халх голын дайн буюу Номонханы тулаанд ЗХУ, БНМАУ, Япон улсын нийт 200 мянган цэрэг оролцож, 60 мянган цэрэг амь үрэгдэж байсан гэдэг. Нийтдээ 135 хоног үргэлжилсэн уг тулаанд ЗХУ болон БНМАУ-ын хамтарсан арми Японы армийг ялсан билээ.
 
Эх сурвалж: GLOBALTIMES
 
 
 
Халх голын дайны үеийн дэлбэрээгүй 28 тэсрэх бөмбөг олджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0