Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Сэлэнгийн ойн сангийн харуул сураггүй алга болжээ
6 жил өмнө   604

Сэлэнгэ аймгийн Мандал сумд гуравдугаар сарын 28-ны өдөр  ойн сангийн харуул сураггүй алга болжээ. Түүнийг эрэн хайх ажиллагааг  өчигдрөөс /2019.03.31/ эхлүүлсэн бөгөөд тус аймгийн Цагдаагийн байгууллага болон Онцгой байдлын  газар хамтран зохион байгуулж байна. Ингэхдээ ойн сангийн харуулыг алга болсон гэх Шар шургаагт гэдэг газар гурван км-ийн тойрогт, Шар шургаагт   газраас зүүн зүгт 12 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.  Үр дүнд хүрээгүй учир өчигдөр  20.40 цагт эрлийг түр зогсоон өнөөдөр /2019.04.01/ 06.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. Ойн сангийн харуул нь 57 настай А гэгч юм байна.

Ц.ОРГИЛ

Сэлэнгийн ойн сангийн харуул сураггүй алга болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0