Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Загастайн давааны хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ
5 жил өмнө   415
Завхан аймгийн цагдаагийн газрын даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн А/17 дугаар тушаалаар тус аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэр дэх зарим авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах болсон байна. 
 
Тодруулбал, шар усны үерийн улмаас Загастайн даваа хаагдаж, авто замын байгууламжаар зорчих боломжгүй, аюултай нөхцөл байдал үүссэн тул Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах буюу уг даваагаар зорчих орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны 00:00 цагаас эхлэн хаажээ. 
 
Шар усны үерийн улмаас эвдэрсэн замын зорчих хэсгийг сэргээн засварлаж дуусах хүртэл ийнхүү хааж байгаа ажээ. 
 
 
Загастайн давааны хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0