Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүллээ
5 жил өмнө   444
Өмнөх долоо хоногт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий Прокуророор батламжлаад байгаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Баяраагийн Амгаланбаатарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсан  билээ.  
 
Тэгвэл өнөөдөр Монгол  Улсын Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилуулахаар нэр дэвшүүллээ. Тэднийг томилох саналыг УИХ-тай зөвшилцөхөөр дөнгөж сая УИХ-ын даргад хүргүүлээд байна.
М.Чинбат нь Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророор, С.Алиманцэцэг нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын туслах прокуророор тус тус ажиллаж байгаа юм байна.
 
А.ЦЭЛМЭН
М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0