Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
“Багшдаа баярлалаа” шилдэг сэтгэгдлийн уралдааны шагналын сан 1,0 сая төгрөг
5 жил өмнө   440

Монголын багш нарын долдугаар их хурал Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 11-12-нд Төрийн ордонд болно. Хурал угтан олон төрлийн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь олон нийтийн дунд зарласан “Багшдаа баярлалаа” шилдэг сэтгэгдлийн уралдаан юм. Хүн бүхний сэтгэл зүрхэнд багшийн тухай гэгээн дурсамж, гэрэлтэй мөрүүд байдаг. Тэр гэгээлэг бүхнээсээ хуваалцан цахим ертөнцөөр дамжуулан багшдаа талархал илэрхийлэх боломжийг олгох “Багшдаа баярлалаа” шилдэг сэтгэгдлийн уралдааныг БСШУСЯ, ХНХЯ хамтран зохион байгуулж байна. Энэхүү уралдаанд оролцохын тулд багшийнхаа тухай сайхан дурсамж, талархлын үгээ цахим орчинд өөрийн хаягаар нийтлэхэд л хангалттай. Ингэхдээ #Багшдаа баярлалаа гэсэн хаштаг тэмдэглэгээ заавал хийх ёстой юм байна. Шилдэг сэтгэгдлүүдийг цуглуулан шилдгийн шилдгүүдийг тодруулах бөгөөд шагналын сан нэг сая төгрөг гэдгийг зохион байгуулагчид дуулгалаа.

А.ЦЭЛМЭН

“Багшдаа баярлалаа” шилдэг сэтгэгдлийн уралдааны шагналын сан 1,0 сая төгрөг
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0