Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
АН-аас П.Батчимэгийг “Чингис хаан” одонгоор шагналаа
5 жил өмнө   435
Ардчилсан хувьсгалын 30, Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 29 жилийн ойн баяр өнгөрсөн Бямба гарагт /2019.04.06/ тохиолоо. Ойн баяраа тохиолдуулан АН баярын хурлаа хийсэн бөгөөд 21 аймаг 9 дүүргийн гишүүд цугларч өнгөрсөн 29 жилийн алдаа оноо амжилт бүтээлээ  дүгнэсэн аж. . Энэ үеэр АН-ын тэргүүн дээд шагнал болох  “Чингис хаан” одонгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Пүрэвийн Батчимэгийг АН-ын дарга С.Эрдэнэ шагнасан юм. П.Батчимэг нь   нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийг төлөөлөн гурав дахь удаагаа сонгогдон НИТХ-ын  төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд түүний МУ-ын хөгжил цэцэглэлт, УБ хотын бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмэр, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд өөрийн бүхий л хүч бололцоог дайчлан ажиллаж байгааг ийнхүү өндрөөр үнэлж АН-ын тэргүүн дээд одонг гардуулан өгчээ.  Тэрээр ардчиллыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан зүтгэхийн зэрэгцээ намын гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолой болон ажиллаж байгааг нь үнэлэн ийнхүү үнэлжээ.”Чингис хаан”-ы одонг гардан авсны дараагаар  тэрээр ийнхүү сэтгэгдлээ хуваалцжээ.
 
П.Батчимэг “Энэ өдөр иргэд сонгогчдын маань дэмжлэг, ардчиллын төлөө тууштай байж хамтдаа зүтгэж ирсэн үе үеийн гишүүд, дэмжигчдийн маань хамтын шагнал Ардчилсан намын тэргүүн дээд шагнал “Чингисийн одон”-гоор шагнагдаж байгаадаа маш их баяртай байна. Миний бие улс эх орныхоо хөгжил цэцэглэлт, ирээдүй хойч үеийнхээ төлөө энэрэнгүй, ардчилсан нийгмийг бүтээн байгуулахын төлөө ажиллах болно. Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжлийн тулгуур бодлогыг хөгжүүлэх, эхчүүд, эмэгтэйчүүд, бага насны охидын хүчирхийлэлд анхаарлаа хандуулж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой нь болж, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бодлогыг тууштай дэмжин ажиллах болно. Ардчилсан нам хөгжлийн шинэ үед шилжиж, бодлогод суурилсан, хүний хөгжил, эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулж, бодит ажил хэрэг болгохын төлөө хамтдаа ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Ардчилал, шударга ёс, хүний эрх эрх чөлөөг тууштай дэмжиж, дуу хоолой нь болсон ахмад гишүүд, намын үе үеийн гишүүд, эмэгтэйчүүд, залуучууд болон Хан-Уул дүүргийн намын хорооны гишүүддээ баярын мэнд дэвшүүлж эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ. Чингис хааны одонг мөн  АН-ын ахмадын холбооны гишүүн Ц.Раднаа, Төв аймгийн ИТХ-ын дарга Х.Уламсайхан нарт олгосон юм.
 
ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN
АН-аас П.Батчимэгийг “Чингис хаан” одонгоор шагналаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0