Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Жиргээчид гэж хэн бэ?
5 жил өмнө   2072
Жиргээчид гэж хэн бэ? 
Өөрсдийгөө жиргээчид гэж нэрийддэг, цахим орчинд элит, ёс зүйтэй гэх зэргээр онцолдог хэсэг бүлэг хүмүүс Их Монголын VIP өрөөнд цуглаж  хуушуурдацгаажээ. /жиргээчдийн уулзалт, хүлээн авалтыг хуушуурдалт гэж өөр хоорондоо нэрлэдэг аж/..... Хуушуурдалтын гол зорилго нь  АУРУГ нэртэй цагаан архийг сурталчилах байсан бололтой юм. Тэнд очсон жиргээчид хуушуурдацгааж байна хэмээн АУРУГ архийг багтаасан зургаараа жиргэж эхэллээ.
 
Улсын хэмжээнд 2019 оны эхний улиралд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 763 бүртгэгдсэн гэсэн тоон мэдээлэл бий. Дээрх хүмүүсийн ард гэр бүлийн болон найз нөхөд зэргийг тооцоод хүн бүрийн ард 3-5 хүн байгаа гэж тооцвол 2 200-3 800 орчим хүн сэтгэл санаа, эд хөрөнгийн гэх зэрэг хохирол үзэж байгаа гэсэн үг юм. Согтуурах ундааны зохистой хэрэглээ, уураа тэвчих “1 хором” зэрэг олон үйл ажиллагааг Цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа. Гэтэл цахим орчинд үлгэр жишээ үзүүлэх учиртай жиргээчид гэх хүмүүс өөрсдийн хаягаар “АУРУГ” нэртэй цагаан архийг сурталчилж бусдыг архидан согтуурахад уриалан дуудсан үйлдэл гаргасан нь тун харамсалтай байна.
 
 Мөн тухайн архийг сурталчлахаар хуушуурдалт зохион байгуулсан компани нь маркетингийн ёс зүйн хэм хэмжээг үл тоомсорлосны дээр нийгмийн хариуцлагаа ухамсарлаагүй үйлдэл гаргасан нь хөндлөнгийн нүдээр бэлхнээ харагдаж байгаа юм. 
 
Их Монгол улсын хаадынхаа нэрээр согтууруулах ундааг нэрлэдэг гэсэн шүүмжлэл дээр нэмэгдээд 800 жилийн өмнө оршиж байсан нийслэлийн нэрээр нэрлэсэн нь Монгол хүн нэг бүрийн эмзэглэх учиртай асуудал гэдгийг сануулах нь зүйтэй юм. Энэ үйлдлийг шүүмжилж санал бодлоо илэрхийлэхийн оронд дэмжиж байгаа нь сэтгүүлч миний хувьд дахин харамсал дагуулж байна. Дээр гарчгаа асуултаар эхлүүлсэн шиг мөн энэ л асуултаар дуусгая “ЖИРГЭЭЧИД ГЭЖ ХЭН БЭ?”
 
Д.БОЛОР
Жиргээчид гэж хэн бэ?
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Ts [202.179.27.31] 5 жил өмнө
    Xxa
  • И. [103.229.120.154] 5 жил өмнө
    Балиар юмнууд...булагнаад ха ха