Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Эрүүл мэндийн төвүүдэд Брайль үсгэн План зургийг байршуулжээ
5 жил өмнө   1128
    Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Харааны бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байгууламж” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
 
Энэхүү төслийг Зориг сан, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан “Оюун тэтгэлэгт хөтөлбөр”-ийн оюутнууд болох Youth “beacon” багийнхан санаачилсан байна. “Youth beacon” баг нь ОТИС-ын  оюутан Т.Болор-Эрдэнэ, СУИС оюутан Б.Энхжин, МУИС оюутан О.Должинсүрэн, О.Ариунзаяа, Э.Эрхбилгүүн, Б.Улсболд гэсэн 7 гишүүнээс бүрджээ.
Тэд уг төслөөрөө харааны бэрхшээлтэй иргэдэд өдөр тутмын харилцаанд тулгарч буй асуудлуудыг харгалзан тэдэнд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, нийгмийн харилцаанд эрх тэгш оролцох боломж олгох, цаашлаад амьдрах орчныг сайжруулахад нэмэр болохыг зорьж байгаа юм.
 
Энэхүү төслийнхөө хүрээнд Сонгино Хайрхан, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд Брайль үсгэн План зургийг байршуулсан байна. План зургийг байршуулснаар харааны бэрхшээлтэй иргэд тус объектын талаарх мэдээллийн хялбар авах боломжтой аж.
 
 
Мөн үргэлжлүүлж Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв, Хан-Уул, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд тус план зургийг байршуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ.  План зургийг стандартын дагуу Монголын хараагүйчүүдын холбоо хийж гүйцэтгэсэн байна.  
 
Ц.ОРГИЛ
Эрүүл мэндийн төвүүдэд Брайль үсгэн План зургийг байршуулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 6
  • Нараа [125.227.121.19] 5 жил өмнө
    Залуу үеийн төлөөлөл болсон залуустаа амжилт хүсье! Нэгэнт эхэлсэн зүйлдээ зоригтой бас үнэнч байж бусаддаа үлгэр дуурайлал болоорой ;) Заяагаараа зөндөө бахархаж байна шүү ❤️
  • Deegii [182.218.164.45] 5 жил өмнө
    Ариунзаяа~Ёстой зөв зүйл санаачилж хэрэгжүүлсэн байна.Мундаг миний дүү.хойшдоо Ч гэсэн шинийг санаачилж их зүйл хэрэгжүүлээрэй
  • П.Оско [117.111.2.138] 5 жил өмнө
    Заа юуны түрүүнд баяр хүргэе! Маш гоё мэдээ байна. Ямар ч хүн аливаа зүйл дээр өв тэгш эдлэх эрхт үүрэгтэй. Тэрхүү үүргийг бий болгоход маш том хувь нэмэр оруулаж байгаа та бүхэнд баяр хүргэе! Бид ирээдүй бүтээн.
  • Bayarbat [182.160.36.156] 5 жил өмнө
    Ymr shineleg asuudlig hunduu we zaluusaa bayar hurgii mongol zaluus iim mundag
  • Оогий [182.160.36.156] 5 жил өмнө
    Гадны улсуудад хараагүй иргэдэд зориулсан иймэрхүү зүйл олон байдаг Монгол яагаад байдаггүйн бол гэж гайхаж байлаа. Анхдагч багаад шинэлэг санааны эхлэлийн тавьсан ямар мундаг залуучууд вэ Амжилт хүсье
  • Цогоо [103.9.90.51] 5 жил өмнө
    Үнэхээр зөв зүйлийг санаачилж хэрэгжүүлсэн байна. Мундаг оюутнуудад баяр хүргэе