Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Цагдаагийн үнэмлэх хуурамчаар үйлдэн залилан хийсэн этгээдүүдийг саатуулжээ
5 жил өмнө   616
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэх болон энгэрийн тэмдэг хуурамчаар үйлдэн ашиглаж, иргэдийг хууран мэхэлж байсан "А" гэгч этгээдийг саатуулан шалгаж байна. Сэжигтэн А-г хэрэгт холбогдуулан шалгахад гурван найзын хамт уг хэргийг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эдгээр этгээдүүд нь гадуур явахдаа цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай, үнэмлэхтэй, энгэрийн тэмдэгтэй ихэвчлэн шөнийн цагаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг байсан аж.
 
Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн А нь 2015 оноос хойш, гэмт хэргийн хамтран оролцогч бусад этгээдүүд 2017 оноос хойш цагдаагийн алба хаагчийн хувцас хэрэглэлийн ашиглан гэмт хэрэг үйлддэг байсан нь тогтоогджээ.
Цагдаагийн үнэмлэх хуурамчаар үйлдэн залилан хийсэн этгээдүүдийг саатуулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0