Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Дуурийн дуучин Э.Анхбаярыг Монгол Улсын Соёлын элчээр томилов
5 жил өмнө   421
Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Энхболдын Анхбаярт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулан өгөв.
 
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын  гоцлол дуучин Э.Анхбаяр нь 2018 онд Оросын нэрт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит уралдаанд тэргүүн байр, 2017 онд Австрийн нэрт дуурийн дуулаач Отто Эдельманы нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 40 орны 230 дуучнаас II байр, 2017 онд Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан Елена Обрасцовагийн нэрэмжит дуурийн дуулаачдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэд байр эзэлж байсан.
 
Э.Анхбаяр нь Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсыг, монголын соёл, урлагийг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах,  хөгжүүлэх чиглэлээр ажиллана.
 
Эх сурвалж: ГХЯ
 
Дуурийн дуучин Э.Анхбаярыг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0