Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Сувилагч бүрд "Талархлын захидал" илгээхийг уриаллаа
5 жил өмнө   3331
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол Олон улсын сувилагчийн өдрийг угтан сувилагчдын болон сувилахуйн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын үеэр Сувилахуйн амьдрал” төвөөс санаачилсан Талархлын захидал аяны эхний захидлыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сувилагчдад гардууллаа.
 
 
Тэрээр Эрүүлийг хамгаалахын нэгэн багана болсон эрхэмсэг сувилагч бүсгүйчүүддээ удахгүй болох олон улсын сувилагчийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан “Сувилахуйн амьдрал” төвөөс “Талархлын захидал” гардуулах аяныг өрнүүлж байгаа нь үнэхээр сайхан ажил байна. 
Монголынхоо мянга мянган сувиалагчиддаа “Баярлалаа” гэдэг “Талархлын захидал”-аа “Сувилахуйн амьдрал” төв болон энд хүрэлцэн ирсэн сувилахуйн чиглэлийн ТББ-уудын төлөөллүүдээрээ дамжуулан хүргэж байна.
Нийт ард иргэддээ “Таны амьдралд хувь нэмэр оруулсан” сувилагч бүрд талархлын захидал бичиж баярлалаа гэдгээ уламжлахыг уриалж байна гэлээ.
 
 
Мөн тэрээр ЭМЯ, “Сувилахуйн амьдрал” төв ТББ-тай хамтран сувилагчийн хөдөлмөрийн үнэлэмж, ажлын ачаалал, хүний нөөцийн хангалтын талаар бодит байдалтай танилцаж харилцан ярилцах, сувилагчдын сэтгэгдлийг эмэгтэй гишүүдээр дамжуулан дуу хоолойгоо хүргэх зорилгоор “Сувилагчаа сонсьё” хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээс цалин хөлс нэмэгдсэн, цалингийн шатлал ахисан, илүү цаг олгогддог болсон гэх мэт тодорхой ахиц дэвшил гарсан гэж найдаж байна гэв.
 
 
А.ЦЭЛМЭН
 
 
 
Сувилагч бүрд "Талархлын захидал" илгээхийг уриаллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Батдэлгэр [202.126.89.203] 5 жил өмнө
    Сайхан аяан өрнүүлж байгаад нь баяр хүргэж амжилт хүсье
  • Данзан Даваасүрэн [112.72.12.10] 5 жил өмнө
    Сайхан уулзалт болжээ сувилагч нартаа баяр хүргэж ажлын амжилт хүсэе