Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Зургаан настнуудын бүртгэл илрэх даваа гарагт эхэлнэ
5 жил өмнө   546
2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн зургаан настай хүүхдийг Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсүүлэх бүртгэл 2019 оны тавдугаар сарын 13-ны Даваа гарагт эхлэх гэж байна.
 
Бүртгэл тавдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжлэх юм. Таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.
 
Бүрдүүлэх материал:
 
-Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар
 
-Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх хуулбарын хамт
 
-Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
 
-Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
 
-Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.
 
Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй. Энэ хичээлийн жилд 38,232 сурагч нэгдүгээр ангид элсэн орох аж.
 
Элсэлтийн явцын мэдээг 2019 оны тавдугаар сарын 17, 24-нд гаргаж мэдээлнэ.
Зургаан настнуудын бүртгэл илрэх даваа гарагт эхэлнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0