Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Долоон настай охины дөрвөн хурууг тасалсан байсныг залгах хагалгаа хийсэн
5 жил өмнө   494
Өчигдөр буюу энэ сарын 14-ний өдөр 22:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт долоон настай эмэгтэй хүүхэд бусдад зодуулсан байдалтай гудамжинд уйлаад явж байна гэх дуудлага иргэнээс цагдаагийн байгууллагад ирсэн байна.
 
Долоон настай охиныг нагац ах болох 51 настай Ш архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож танхайран гарын дөрвөн хурууг нь хурц иртэй зүйлээр тасалсан байна. Түүгээр ч үл барам баруун хөлийн гуяны урд хэсэгт түлэгдсэн шархтай, толгойн дээд хэсэгтэй иртэй зүйлээр зүссэн шархтайгаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Бага насны хүүхэдтэй зүй бусаар харьцаж мэсийн чанартай зүйлээр хүнд гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн охины нагац ах нь хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас түүнийг саатуулжээ.
 
Харин охин ГССҮТ-д хагалгаанд 10 цагийн турш хагалгаанд орж улмаар биеийн байдал тааруу Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогийн байдлаар долоо настай охиныг хурууг нь залгах мэс засал хийж дуусчээ.
 
Долоон настай охины дөрвөн хурууг тасалсан байсныг залгах хагалгаа хийсэн
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0