Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Итгэлийн зээлийн тухай хуулийн талаар ЗГ байр сууриа илэрхийлээгүй байгаа гэв
5 жил өмнө   413
У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд 10 сая. ам долларын хэрэгт холбогдсон талаар мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулахад "Тийм зүйл сонссон. Хэрвээ тийм зүйл байгаа бол нэр устай нь гаргачих хэрэгтэй. АХА тэмцээн шиг зүйл явуулаад байх юм. Тийм мэдээлэл гаргаж байгаа бол нэр ус баримттай нь гаргаж тавих хэрэгтэй. Баримт байгаа бол түүнийгээ эртхэн гаргаад ирэх ёстой. Би ямар Ванга биш, хэн хаанаас юу авсныг хэлж мэдэхгүй шүү дээ" гэлээ. 
Мөн тэрээр сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байгаа итгэлийн зээлийн тухай хуулийн талаар "Итгэлийн зээлийн тухай хуулиар манай намын бүлэг дээр хууль санаачилж байгааг хэлсэн. Бүлгийн хуралдаанаар манай маш олон гишүүн болгоомжилж байсан. Зарим гишүүд эсэргүүцэж байсан. Засгийн газар байр сууриа илэрхийлээгүй байгаа. Энэ хуулийг гишүүд санаачлаад, оруулаад ирэх байх. Саналаа авч байгаад ярилцана. Засгийн газар байр суурь илэрхийлж саналаа өгнө" гэсэн тайлбарыг өгсөн юм.
 
Ц.Оргил
.
 
Итгэлийн зээлийн тухай хуулийн талаар ЗГ байр сууриа илэрхийлээгүй байгаа гэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0