Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Даваа гаригаас нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдөнө
5 жил өмнө   539
Ирэх даваа гаригаас автобусны чиглэлд өөрчлөлт орж буй талаар Нийтийн тээврийн газраас өнөөдөр /2019.05.17/ мэдээлэв. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх зорилгоор экспресс чиглэлийг нэвтрүүлжээ. Энэ нь иргэд таван шараас зүүн дөрвөн зам хүртэл ердөө 10-15 минут зарцуулах боломж бүрджээ. Тодруулбал, шинээр гурван экспресс чиглэлийг нээсэн нь зөвхөн тогтоосон тодорхой зогсоолуудад л зогсож үйлчлэх юм. Тухайлбал, иргэдийн хамгийн их дамжин суудаг таван шар, саппоро, 10 дугаар хороолол, Ард кино театр зэрэг тодорхой зогсоолоос иргэд зорчих боломжтой ба бүх автобусны буудал бүрт зогсохгүй юм байна. Экспресс чиглэл нь дараах чиглэлүүдэд үйлчилнэ.
 
ЭКСПРЕСС ЧИГЛЭЛҮҮД НЬ 10-15 МИНУТЫГ Л ЗАРЦУУЛНА
 
Экспресс 1 чиглэл: “ТАВАН ШАР-ЗҮҮН ДӨРВӨН ЗАМ”: 
 
-Энэ чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр 5 шараас Зүүн дөрвөн зам хүртэл үйлчлэх бөгөөд 5 шар, Хар хоринг, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Баруун дөрвөн зам, УИД, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд зогсоно. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулах боломжтой.
 
Экспресс 2 чиглэл: “ТАВАН ШАР-БӨМБӨГӨР-ХӨГЖИМ БҮЖИГ”:
 
–Энэ чиглэл нь 5 шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд 5 шар, 32 дугаар байр, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогсоолд үйлчилнэ. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 25 орчим хувиар бууруулах юм байна.
 
Экспресс 3 чиглэл: “ЗУНЖИН-7 БУУДАЛ-АРД КИНОТЕАТР-ТЭЦ3”
 
-Энэ нь босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлжээ. Долоон буудал, 17 дугаар сургууль, 32-ын тойрог, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогсоолоос иргэд зорчих юм. Ингэснээр Чингисийн өргөн чөлөөний цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурна. Нийт 10 минут орчим хугацааг зарцуулна.
 
Ч:30А, Ч30Б ЧИГЛЭЛҮҮДИЙГ НЭГТГЭЖ, Ч:30 ШИНЭ ЧИГЛЭЛИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ 
Даваа гаригаас нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдөнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0