Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
"Мобиком"-ын удирдлагуудыг АТГ-аас шалгахаар болжээ
5 жил өмнө   637
Японы томоохон корпораци "KDDI"-ийн охин компани болох "Мобиком"-ын удирдлагуудыг АТГ-аас шалгахаар болжээ.
Учир нь "Монтрейд" компанийн зүгээс тус корпорацийн удирдлагуудыг авлигын асуудлаар АТГ-т шалгуулах хүсэлтээ өгсөн байна. Энэ дагуу АТГ-аас шалгалт явуулж эхэлжээ.
Хэрэг явдлыг тодруулбал, "Мобиком" корпораци нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд "Монтрейд", "Ньюком Проперти" компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу хотын А бүсэд мкв нь 17.357 мянган төгрөгөөр оффис түрээслэж иржээ.
Ингэхдээ дамжуулан түрээслэгч компанийн зүгээс "Мобиком"-оос нэг нугалан мөнгө авдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал байгаа аж.
Хэдийгээр "Мобиком" нь үүнийг мэддэг хэрнээ чимээгүй явсаар ирсэн, дамжуулагч түрээслэгч компани оруулалгүйгээр хямд оффис түрээслэх боломжтой байтал заавал дамжуулан түрээслэгч компани оруулж ирэн өндөр үнээр түрээслэдэг байсан нь авлигын шинжтэй байж болзошгүй гэж үзэн, АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн байна.
 
"МОБИКОМ" КОМПАНИ УИХ-ЫН ГИШҮҮНД АВЛИГА ӨГДӨГ ҮҮ
Дамжуулан түрээслэгч компани нь одоогийн УИХ-д суугаа нэгэн гишүүнийх гэнэ. Тиймээс "Мобиком"-ын зүгээс эрх бүхий албан тушаалтнаар өөрсдөдөө ашигтай байдал бий болгохын тулд авлига өгдөг, үүнийгээ өндөр түрээс нэрийн дор өгдөг байсан байж болзошгүй хэмээн хардаж байгаа аж.
Дашрамд сануулахад, 2016 оны гуравдугаар сарын 10-нд Японы "KDDI" корпораци Монголын харилцаа холбооны Мобиком корпорацийн хувьцаанаас нэмж худалдан авснаар өөрийн охин компани болгосноо өнөөдөр өөрийн вэб хуудсандаа зарлаж байв. KDDI корпораци нь олон улсад мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ хүргэгч оператор компани бөгөөд 1995 онд Монголын Ньюком, Японы Сумитомо корпорацитай хамтран Мобиком корпорацийг байгуулж байжээ.
"Мобиком"-ын удирдлагуудыг АТГ-аас шалгахаар болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0