Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Ч.Улаан: Мах, гурил, хүнсний ногооны үнийг зохицуулна
5 жил өмнө   400
Засгийн газрын хуралдаанаар хүнсний нэрийн бараа бүтээгдэхүүний хангамж, үнийн түвшинг тогтвортой барих асуудлыг хэлэлцсэн байна. Уг асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр “Үндсэн дөрвөн нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг нэлээн дэлгэрэнгүй авч хэлэлцлээ. Махны үнэ өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйлийг бид шалгаж байна. Махны үнийг зохицуулахаар тодорхой хэд, хэдэн ажил хийнэ. Засгийн газар нөөцийн махыг 40 орчим хувиар хямд үнээр 127 цэгээр худалдаалж байна.
Зах зээл рүү орж ирэх махны нийлүүлэлтэд нөлөөлж байсан хэд хэдэн хүчин зүйлүүдийг судалж үзсэн. Үүнийг дулааны аргаар мах боловсруулж экспортод гаргадаг үйлдвэрүүд түүхий эдээ Хүчит шонхор зах дээрээс бэлддэг буюу нийслэлийн иргэдийн хэрэглээний махыг бөөндөж, үйлдвэрлэлийн зориулалтаар авч байгаа нь зах зээлийн тэнцвэртэй байдлыг алдагдуулахад нөлөөлж байсан нь тогтоогдлоо. Үүнийг таслан зогсооно.
Мөн гурил, хүнсний ногооны үнийг Засгийн газраас зохицуулна гэсэн юм.
Ч.Улаан: Мах, гурил, хүнсний ногооны үнийг зохицуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0