Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хаяж үрэгдүүлсэн болон хугацаа нь дууссан жолооны үнэмлэхийн захиалгыг Сүхбаатарын талбайд авч байна
5 жил өмнө   445
Монгол Улсад 1925 оны тавдугаар сарын 22-ны өдөр анх Замын хөдөлгөөний дүрэм батлагдсан. Энэ өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян болон "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг өнөөдөр /2019.05.22/ Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
 
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр “Бяцхан зорчигч” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж бяцхан үрсийнхээ амь насыг хамгаалах талаар томчууд, насанд хүрэгчдэд чиглэл өгөн сургалт явуулж мэдээллээр хангах аж. Статистик судалгаанаас харахад өнгөрсөн жил зам тээврийн ослын улмаас 550 хүн амь насаа алдсаны 45 нь хүүхэд байжээ. Энэ 45 хүүхдийн 38 нь буруу тээвэрлэсний улмаас буюу хамгаалах бүсгүй, тусгай зориулалтын суудалгүйн улмаас амь насаа алдсан байдаг. Улаанбаатар хотод 90 хувь нь хүүхдүүд ганцаараа гарцгүй газраар гардаг. Тиймээс эцэг эхчүүд, томчуудын үүрэг, хариуцлага маш чухал. Ерөнхий боловсролын сургуулиудад багаас нь системтэйгээр замын хөдөлгөөний дүрэмд сургаж эхэлж байгаа. Хүүхдүүд 12 дугаар ангиа төгсөхдөө жолооны үнэмлэхээ аваад төгсөх боломжийг бүрдүүлж байгаа гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.
Түүнчлэн ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн цагдаагийн дэд хурандаа Ч.Батболдоос тодруулахад “Жолооны үнэмлэхтэй холбоотой асуудлын хүрээнд үнэмлэхээ хаясан болон гэмтээсэн, хугацаа нь дууссан иргэдийн захиалга авах үйлчилгээг энд зохион байгуулж байна. Жолооны эрхээ хасуулсан, зөрчлийн 10 оноо нь дууссан иргэд сургалтын байгууллагад очиж сургалтдаа суун тухайн байгууллага мэдээллээ манай руу хүргэж өгнө. Түүний дагуу оноо болон эрх сэргээх үйл ажиллагаа явагдаж байгаа. Одоогоор 50 орчим мянган иргэний жолооны үнэмлэхний хэвлэн бэлэн болгосон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн түр үнэмлэх хэвлэл үйл ажиллагаанд шилжсэн байсан учраас 2018 оны 10-12 сарын жолооны үнэмлэхүүдийг хэвлээд тараалтад өгсөн. Одоо нэгдүгээр сарын үнэмлэх хэвлэж байгаа. Зургаадугаар сард багтаан бүх хүсэлт гаргасан жолооны үнэмлэхийг хэвлэж дуусгах төлөвлөгөөтэй байгаа” гэв.
Сүхбаатарын талбай дээр болж буй нээлттэй хаалганы өдөрлөгөөр иргэд дараах үйлчилгээг авна.
 
Тээврийн цагдаагийн албанаас:
 
Автомашин, Техник багаж хэрэгслийн үзүүлэн танилцуулга
Автомашин болон мотоцикл сонирхогчдын холбооны парад, жагсаал
Автомашины утаа хэмжигч
Бэлэн бус торгуулийн лавлагаа, түүний талаар мэдээлэл өгөх
Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв:
 
Хаясан, гээсэн жолооны үнэмлэх олгох
Жолооны үнэмлэхний үзэсгэлэн гаргах
Цагдаагийн "Сүлд" чуулгын урлагийн тоглолт
Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар:
 
Алба хаагчдын гардан тулааны үзүүлэх тоглолт
Авто тээврийн үндэсний төв:
 
Тээврийн хэрэгслийн явуулын оношилгоо
Тээврийн хэрэгслийн бүртгэл
Тээврийн хэрэгслийн лавлагаа
Мэргэшсэн жолооны үнэмлэхийн талаар мэдээ мэдээлэл өгөх
Албан журмын даатгагчдын холбоо:
 
Тээврийн хэрэгслийн даатгал
Жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээ
Нохойн сургалтын төв:
 
Албаны нохойн үзүүлэх тоглолтыг үзүүлэх юм.
Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр 16.00 цаг хүртэл Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.

 

Хаяж үрэгдүүлсэн болон хугацаа нь дууссан жолооны үнэмлэхийн захиалгыг Сүхбаатарын талбайд авч байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0