Цөөн үгээр:
  • 13 настай хүүхдийг хүчиндсэн цагдаад 12 жилийн хорих ял оноожээ
Эрүүл мэндийн сайдыг огцрохыг шаардаж жагса
5 жил өмнө   398
Сүрьегээр өвчилсөн хүүхдүүдийн эцэг эхчүүд ЭМЯ-ны гадаа жагсаж эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцрох хэд хэдэн үндэслэл бий хэмээн үзэж байгаа аж. 
 
Тодруулбал, 
хүүхдийн сүрьегийн халдварын асуудал хяналтаас гарсан
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл интерферон лааны талаар хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь салбарын хэмжээнд ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн зэрэг үндэслэлээр огцрохыг шаардлаа.
 
Мөн жагсаалд оролцогчдын зүгээс “Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрх ноцтой зөрчигдсөөр байгаад харамсаж байна. Уг асуудалд салбарын яам хойрго хандаж байна, салбарын сайд нь энэ талын мэдлэг мэдээлэл хомс, мэргэжлийн бус хүн байгаа учраас бид эвлэлдэн нэгдэж байгаа. Ийм эмзэг салбарыг мэргэжлийн хүн удирдах шаардлагатай” гэдгээ илэрхийлэв.
Түүнчлэн салбарын яам засгийн газарт дээрх асуудлыг нэн даруй танилцуулж урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг шаардлаа.  
Сүрьеэ нь эдгэрдэг өвчин хэмээн тодорхойлогдсон ч агаар дуслын замаар өргөн хүрээг хамарч, хурдтай тархаж халдварладаг өвчин юм.
 
Эрүүл мэндийн сайдыг огцрохыг шаардаж жагса
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0