Цөөн үгээр:
  • 13 настай хүүхдийг хүчиндсэн цагдаад 12 жилийн хорих ял оноожээ
Ламын Гэгээнтний VII дүр Данзанжамбалчойжийшинэн Гэгээнтэнд Бат-оршил өргөх шашны зан үйл болно
5 жил өмнө   710
Ламын Гэгээнтний VII дүр Данзанжамбалчойжийшинэн Гэгээнтэнд Бат-оршил өргөх шашны зан үйлийн арга хэмжээ  ирэх сарын 6-16-ны хооронд Баянхонгор аймгийн сумдад болохоор болсон байна. Энэхүү шашны зан үйлийн арга хэмжээний хөтөлбөрийг хүргэж байна.
 
06.06 -нд
 
“Их богд хайрхан”-ыг тайх тахилгын арга хэмжээ /Тусгай хөтөлбөрөөр Богд сумд зохион байгуулагдана/
 
·         06.07 -нд
 
 Ламын гэгээнтний VIII дүр Данзанжамбалчойжийшинэн гэгээнтэн Богд сумд бүсийн сумдын сүсэгтэн олонд ном тавих/ Жинст, Богд, Баянлиг, Баянговь сумын иргэдэд/
 
·         06.08 -нд
 
 Ламын гэгээнтний VIII дүр Данзанжамбалчойжийшинэн гэгээнтэн Баянцагаан сумд бүсийн сумдын сүсэгтэн олонд ном тавих/ Баянцагаан, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан сумын иргэдэд/
 
·         06.09 -нд
 
 Ламын гэгээнтний VIII дүр Данзанжамбалчойжийшинэн гэгээнтэн Бууцагаан, Баянбулаг сумдад бүсийн сумдын сүсэгтэн олонд ном тавих/ Бууцагаан, Бөмбөгөр, Хүрээмарал, Баянбулаг сумын иргэдэд/
 
·         06.10 -нд
 
 Ламын гэгээнтний VIII дүр Данзанжамбалчойжийшинэн гэгээнтэн Жаргалант, Галуут сумдад бүсийн сумдын сүсэгтэн олонд ном тавих/ Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут сумын иргэдэд /
 
·         06.11-15 -нд
 
Ламын гэгээнтний VIII дүр Данзанжамбалчойжийшинэн гэгээнтэнд мөргөлийн цагийг өдөр бүр зохион байгуулах / Гонгандандэдлин хийд /
 
·         06.16 -нд
 
Аймгийн нийт ард иргэдийн шүтээн бурхан Бурхан багш, Богд Зонхова, Өндөр гэгээн бурхдыг Гонгандандэдлин хийдэд залж бурхдыг шүншиглэн, мэлмийг нээж шүтээнээр залж равнай өргөх ёслолын арга хэмжээ /Гонгандандэдлин хийдэд 08.00 цагт/
 
·         06.16-17 -нд
 
Ламын гэгээнтний VIII дүр Данзанжамбалчойжийшинэн гэгээнтний зүгээс ард иргэд, сүсэгтэн олонд “Жанрайсагийн ван” тавих арга хэмжээ /Гонгандандэдлин хийдэд 09.00 цагт/
 
·         06.18 -нд
 
Аймгийн төр захиргааны байгууллага, ард иргэд сүсэгтэн олны зүгээс Ламын гэгээнтний VIII дүр Данзанжамбалчойжийшинэн гэгээнтэнд дэншиг өргөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах /төв цэнгэлдэх хүрээлэнд/
 
·         06.21 -нд
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол анагаах ухааны олон улсын Их хурал” зохион байгуулах /Засгийн газрын ордон, Улаанбаатар дахь нутгийн зөвлөл/
 
 
 
Ламын Гэгээнтний VII дүр Данзанжамбалчойжийшинэн Гэгээнтэнд Бат-оршил өргөх шашны зан үйл болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Өлзий [139.5.216.220] 5 жил өмнө
    Энэхүү араг хэмжээнүүдийн байршлийг нь тодорхой бичих хэрэгтэй байна. Гогандандэдлин гэж ХААНА байдаг мэдэх хүн байвал хэлж өгөөч. УБ хот , Баянхонгор аймаг энэ тэр гээд байршлийг нь