Цөөн үгээр:
  • 13 настай хүүхдийг хүчиндсэн цагдаад 12 жилийн хорих ял оноожээ
Нэг сая хүүхэд дэлхийн энх тайвны төлөө бясалгажээ
5 жил өмнө   627
Тайландад нэг сая хүүхэд “Phra Dhammakaya” буддын сүмд цугларч дэлхийн энх тайвны төлөө бясалгажээ. Энэхүү үйл ажиллагааг тус хийдийн тэргүүний санаачилгаар 2008 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа аж.
 
 
Өнгөрсөн хугацаанд энэ арга хэмжээг хэт их тахин шүтсэн эсвэл зөвхөн шоу хийх зорилготой гэх зэргээр шүүмжилжээ. Гэхдээ төслийн зорилго нь хүүхдүүдийг сайн сайхны төлөө чиглүүлэхэд оршино. Энэхүү үйл ажиллагаанд оролцох эрхээ авахын тулд тэд гурван сарын турш өдөрт мөнгө хадгалах, аав ээждээ туслах зэрэг даалгаврыг гүйцэтгэдэг аж.
 
 
Ингээд Тайланд болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүд хамтдаа дэлхийн энх тайван, байгаль эх дэлхийн төлөө залбирч нэг өдрийн турш бясалгадаг байна. Илүү их хүүхэд зөв ёс суртахуунтай байж, эерэг хандлагыг түгээснээр энэхүү хөтөлбөрийн үр дүн хэмжигдэх юм.
 
Төслийн санаачлагч хөтөлбөрийн зорилгынхоо талаар хуваалцахдаа “Хэрэв бид дэлхийг өөрчлөхийг хүсвэл жижиг зүйлээс бүхнийг эхлэх хэрэгтэй. Хүүхэд бүр дор бүрнээ өөрийнхөө сайн хувилбарыг бүтээвэл энэ нь гарцаагүй сайн сайхан нийгмийг бүтээхэд нөлөөлнө” хэмээжээ.
 
 
Бясалгал нь хүмүүсийг эерэг эрч хүчээр цэнэглэж, хүчин чадлаа бүрэн ашиглахад тусалдаг. Энэ замаар хүмүүс хоорондын харилцаа энх тайван болно гэх санааг төсөлд тусгажээ. Учир нь хүмүүс хүйс, гарал үүсэл, бэлгийн чиг хандлага, улс төрийн үзэл суртал, шашин зэргээс болоод хоорондоо зөрчилдөн холдож байдаг. Гэхдээ хүн төрөлхтөн нэг л дэлхий дээр амьдардаг тул шунал, атаархал, авлига, хуваагдал, зөрчил зэргийг арилгаж, хайраар бялхсан энх тайван нийгмийг бүтээх боломжтой. Сүмийн зүгээс илүү гайхалтай ертөнцийг цогцлоох нь өөрсдийгөө өөрчлөхөөс эхлэлтэй гэх үзлийг түгээж байгаа юм.
Нэг сая хүүхэд дэлхийн энх тайвны төлөө бясалгажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0