Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Лабораторийн шинжилгээгээр үхсэн малын мах болохыг тогтоолоо
6 жил өмнө   553
Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалтаар Эмээлтэд байрлах “ТМ Эко хүнс” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт энэ сарын 23-ны өдөр гарал үүсэл нь тодорхойгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй, 20 гаруй тонн үхрийн мах байсныг илрүүлсэн.
 
Тэгвэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уг махнаас дээж авч Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид шинжлүүлсэн байна. Шинжилгээгээр махны өнгө гүн улаан хүрэн, бага зэргийн нэвширсэн үнэртэй, махны биелэг байдал зөөлөндүү, гадаргуу дээр дарахад хонхорхой нь тэгшрэхгүй ба үхсэн болон өвчтэй малын махыг ялгах шинжилгээгээр хүнсэнд зориулан бэлтгээгүй үхэж, хорогдсон малын мах болохыг тогтоогджээ.
 
Тус 20 гаруй тонн махыг төрийн байгууллага, хөндлөнгийн гэрчийг байлцуулан устгалд оруулж, ариутгал халдваргүйжүүлэх ажил хийгдэх аж.
 
Ц.ОРГИЛ
Лабораторийн шинжилгээгээр үхсэн малын мах болохыг тогтоолоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0