Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Жагсаалын үеэр ажил үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагч машинд мөргүүлжээ
5 жил өмнө   490
Сүхбаатарын талбайд Ардчилсан намаас өчигдөр /2019.05.30/ “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал” зохион байгуулах үеэр ойр орчмын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн. Энэ үеэр Монголын Үндэсний музейн уулзвар дээр хөдөлгөөн зохицуулан ажил үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагч Ч-г  Ланд-200 маркийн автомашинтай жолооч дүрэм зөрчин орж ирэхдээ мөргөж гэмтээснээс ухаан алдсан юм.
Машинд мөргүүлж бэртсэн  алба хаагчийг өчигдөр Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн байдаг.  Ч-д илүү нарийн шинжилгээ хийх шаардлагатай болсон тул өнөөдөр /2019.05.31/ өөр эмнэлэг рүү шилжүүлэхээр болсон байна. Мөргүүлсэн алба хаагчийн  гэмтлийн зэргийг  тодорхойлуулсны дараа гэмтлийн зэргээс хамааран  тухайн жолоочид хуулийн хариуцлага хүлээлгэх аж.
Жагсаалын үеэр ажил үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаагийн алба хаагч машинд мөргүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0