Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Мобиком корпорацид 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
5 жил өмнө   409
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өнөөдөр /2019.06.03/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
 
Тус газарт иргэдээс “Мобиком нь хэрэглэгчийн саналыг авалгүйгээр өөрсдөө дур мэдэн өөр багцын үйлчилгээнд шилжүүллээ” гэсэн гомдол ирсэн байна. Дээрх мэдээллийн мөрөөр өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд шалгалт хийхэд “Хэрэглэгчдэд бараа үйлчилгээний талаар үнэн зөв мэдээллийг хүргэж чадаагүй. Гэрээ нь хэрэглэгчийн үйлчилгээний нөхцөлийг дордуулсан. Багцын үйлчилгээгээ хэрэглэгч бүртээ хүргэдэггүй. Гэрээлэгч тал илүү давуу эрх эдэлсэн зэрэг зөрчил илэрч Мобиком корпорацид 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
 
Үүрэн холбооны оператор компаниуд хэрэглэгч бүртээ хүрч үйлчил гэдэг шаардлага тавьж ажиллана гэдгийг энэ үеэр онцоллоо.
 
Мөн Юнивишн таван сая төгрөгөөр торгуулсан юм байна.
 
Хэрэглэгчээс “Худалдан авсан телевизор нь ажиллахгүй байна” гэдэг гомдол ирж,  BSB компанид шалгалт хийжээ.  Шалгалтаар худалдан авч байгаа барааныхаа ашиглах, хэрэглэх зааврыг монгол хэл дээр хүргэдэггүй.  Худалдан авсан бараандаа зургаан сарын баталгаа өгдөг. Тэр хугацаанд бараанд нь эвдрэл гэмтэл гарч, хэрэглэгч буцаагаад аваад ирэхэд “Гадны нөлөөтэй, та зааврын дагуу хэрэглээгүй байна” гэж үзэн, гомдлыг барагдуулдаггүй аж. Иймээс BSB-д мөн торгууль ногдуулжээ.
 
Ц.ОРГИЛ
Мобиком корпорацид 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0