Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Аймгуудын наадам долдугаар сарын 4-28-ны хооронд болно
5 жил өмнө   884
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Харин бусад аймгийн хувьд,
 
  • Сэлэнгэ аймгийн баяр наадам долдугаар сарын 4,5-нд,
  • Өмнөговь аймгийнх долдугаар сарын 6, 7-нд,
  • Дундговь, Өвөрхангай аймгийнх долдугаар сарын 8, 9-нд,
  • Төв аймгийнх долдугаар сарын 8-10
  • Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долдугаар сарын 9-10
  • Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болно.
Засгийн газрын тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг баталж, Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагаас тавьсан байна.
 
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталлаа
 
Мөн тус хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Тус хороо 36 хүний бүрэлдэхүүнтэй байсан бол 29 болж байна. Тус хороог Монгол Улсын Шадар сайд даргалж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дэд даргаар нь ажиллах бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь есөн салбар хороотой байх аж.
 
Тодруулбал, Үндэсний бөхийн салбар хороог Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурдан морины салбар хороог Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, үндэсний сурын салбар хороог Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, шагайн харвааны салбар хороог Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,  урлаг, соёлын арга хэмжээний салбар хороог БСШУС-ын дэд сайд, төрийн ёслол, үйлчилгээний салбар хороог Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороог ЗГХМОНХХ-ийн дарга,  тохижилт, засвар, үйлчилгээний салбар хороог Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга,  хэв журмын салбар хороог Цагдаагийн ерөнхий газрын дарга ахалж ажиллана.
Аймгуудын наадам долдугаар сарын 4-28-ны хооронд болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0