Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
БЗД-ийн ЭМТ “Open toilet” аянд нэгдлээ
5 жил өмнө   3732
Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Open toilet” аяныг санаачилж, нэг сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон. Аяны зорилго нь албан байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвүүд, үйлчилгээний байгууллагууд иргэдээс нойлын төлбөр хураамж авалгүйгээр зөв боловсон үйлчилгээ үзүүлж, хотын соёлыг төлөвшүүлэхийг уриалж байгаа юм.
 
“Open toilet”  аян бол нийгмийн оролцоонд түшиглэсэн сайн дурын арга хэмжээ юм. Энэхүү аяныг БЗД-ийн ЭМТ дэмжин харьяа, салбар амбулаториуд болон өрхийн ЭМТ-үүдийн ариун цэврийн өрөөг нээлттэй ажиллуулж байна.  Харин иргэд та бүхэн соёлтой, зөв боловсон үйлчлүүлж, дараагийн үйлчлүүлэгчээ хүндлэх нь чухал. Мөн аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс гарын ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй гэдгийг дахин сануулъя.
 
 
Ц.ОРГИЛ
БЗД-ийн ЭМТ “Open toilet” аянд нэгдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0