Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Улсын хэмжээд мал төллөлт 1.4 хувьтай байна
7 жил өмнө   924
Манай улс энэ жил 22 сая төл мал  авна. Үүнээс өнөөдрийн байдлаар дөрвөн сая мал төллөөд байгаа бөгөөд  энэ нь нийт мал төлөлтийн 1.4 хувь юм. 
 
ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Я.Алтангэрэл “Мал төллөлт эд явж байна. Төл бойжилт 97 хувьтай байна. Мал жилбэ муутай төллөж байна. Энэ нь нь малын тарга тэвээрэгтэй холбоотой. Манай яамны зүгээс мал төллөлтөд бэлтгэх ажлыг ханган ажиллаж байна” гэсэн юм.
 
Цаг агаарын хувьд манай улсын нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай, 18 аймгийн 110 сум цагаан зудтай байгаа аж. Улсын хэмжээд энэ жил 850 гаруй мянган мал хорогдсон мэдээлэл гарчээ. Ерөнхийдөө ихэнх нутгаар зундаа гантай байсан учир одоогоор цас, зудтай байгаа аймаг, сумдын нутгаар өвс тэжээл дутагдах, мал турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх, мал хорогдох зэргээр мал хаваржилтын байдал хүндрэлтэй байгаа аж.
 
Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс дулаан, харин тунадас Алтайн уулархаг нутаг, Булнай, Тарвагатай, Бүрэн, Бүтээлийн нуруу, Хархираа Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөг, Заг Сүүж, Борзонгийн говиор дунджаас ахиу, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндий, Алтайн Өвөр говь, Их Нууруудын хотгороор дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орохоор байна. Мөн сарын эхэнд хүйтэн, сарын дунд үеэс говь, тал хээрийн нутгаар үе үе хүчтэй салхилах мэдээ гарчээ. Мөн цаашид цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, зарим газраар жиндүү хүйтэн байх, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, хариулга маллагаанд тааламжгүй байх аж.
 
Дашрамд дурдахад, тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн ойр орчимд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэх шийдвэр гаргасан билээ.
Улсын хэмжээд мал төллөлт 1.4 хувьтай байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0