Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Буудуулсан гэх байлдагчийн биеийн байдал сайжирсан гэв
5 жил өмнө   524
2019 оны тавдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний дугаар ангийн байлдагч А буудуулсан гэх мэдээлэл тус аймгийн цагдаагийн газарт иржээ.
 
Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж хэргийн газарт үзлэг хийсэн. Байлдагч А-г яаралтай эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн. Одоогийн байдлаар цэргийн эмнэлэгт эмчлүүлж байна. Биеийн байдал сайжирсан гэх мэдээлэл бидэнд байна.
 
Тухайн байлдагч гадны нөлөөтэй буудуулсан уу, амиа хорлох гэсэн оролдлого байсан уу гэдгийг тогтоох нарийн криминалистик шинжилгээ хийгдэж байгаа. Байлдагчийн үүрэг гүйцэтгэж байхдаа хэрэглэж байсан буу, сумны хонгио гэх мэтийг эд мөрийн баримтаар хураан авсан.
 
Байлдагч хугацаат цэргийн алба хаагч бөгөөд хэрэг гарах үед ганцаараа харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан гэсэн мэдээлэл надад ирсэн байна.
 
Хэргийг шалгах үйл явц, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу явж байгаа" хэмээн хэллээ.
Буудуулсан гэх байлдагчийн биеийн байдал сайжирсан гэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0