Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Гал алдаж түймэр тавьсан иргэнээр 363.4 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ
5 жил өмнө   494
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас М-д холбогдох Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
 
М нь 2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт хувиараа ашигт малтмал олборлохоор явах үедээ галтай болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр тавьж, хүрээлэн буй орчинд 363.4 сая төгрөгийн хохирол учруулжээ.
 
Тус аймгийн Мандал сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хэлэлцээд, М-ийг гэм буруутайд тооцон хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хүрээлэн буй орчинд учирсан 363.454.656 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Гал алдаж түймэр тавьсан иргэнээр 363.4 сая төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0