Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Оргодол этгээдийг хил давах гэж байхад нь баривчилжээ
5 жил өмнө   445
Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдон шалгагдаж байсан Д.Төмөр гэгч этгээд Урьдчилан хорих 461 дүгээр ангиас оргон зайлсан тухай мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. 
Тэгвэл эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны дүнд түүнийг өнөө өглөө Дорноговь аймгаас баривчилсан байна.  
Оргодол Д.Төмөр 2019 оны зургаадугаар сарын 21-ний 06:00 цагийн үeд Дорноговь аймаг Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах оролдлого хийх гэж байхад нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд барьсан байна. Одоо Замын-Үүд дэх цагдагийн хэлтэст шалгаж байна. 
Оргодол этгээдийг хил давах гэж байхад нь баривчилжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0