Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
"Өвс" түүж бэлтгэн, худалдаалсан хүнд 5 жил хорих ял оноов
5 жил өмнө   517
Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б, Э нарын дөрвөн хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
 
Хэргийн талаар тодруулбал, Б нь 2018 оны аравдугаар сард мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай "өвс"-ийг түүж бэлтгэсэн, орон сууцны байрандаа 3.83 грамм “шавар” гэх, 18.7 грамм “тоос” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалжээ.
 
Улмаар 2019 оны гуравдугаар сард 2.41 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Э нарт худалдсан гэмт хэрэгт холбогдсон байна. 
 
Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сард хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-г мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч бэлтгэн, хадгалсан, бусдад худалдаалсан гэм буруутайд тооцож 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр, бусад 3 шүүгдэгчийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, хадгалсан гэм буруутайд тооцож 1-2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ хэмээн НПГ-аас мэдээллээ.  
 
"Өвс" түүж бэлтгэн, худалдаалсан хүнд 5 жил хорих ял оноов
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0