Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
5 жил өмнө   626
Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Хөгжмийн зохиолч Б.Шарав “Хөгжмийн урлагт 50 жил зүтгэсэний маань үр шим надад болон манай гэр бүлд ирж байна гэж бодож байна. Гэхдээ энэ зөвхөн миний гавьяа биш юм. Надтай хамт ажиллаж байсан нөхөд, уран бүтээлчдийн бүгдийнх нь. Дээрээс нь Монголын ард түмний хийж бүтээсэн урлаг, түүнийг түшиж, гол үзэл баримтлалаа болгож явсны маань ач буян гэж бодож байна. Миний уран бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, үргэлж дэмжиж байдаг төр засгийнхандаа баярлаж байна. Сайхан өдөр байна. Цаашдаа Монголын хөгжмийн салбаараа улам хөгжүүлж авч яваарай гэж хэлье. Би хамгийн сүүлд “Бяцхан вальс” гэж хөгжим бичсэн. Шагналыг хүлээж бодож амьдардаггүй. Шагнал бодож уран бүтээл туурвидаггүй. Энэ бол зөвхөн миний уран бүтээлд ирж байгаа хөдөлмөрийг шагнаж байгаа шагнал юм даа.”гэв.
 

 

Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0