Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Б.Эрдэнэхүүд улсын начин цолыг нөхөж олголоо
5 жил өмнө   537
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож давааг нь хүчингүй болгосон тул Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгохоор болсон билээ.
 
Өнөөдөр Ерөнхийлөгчийн эл зарлигийг ёсоор болгож, Б.Эрдэнэхүүд Улсын начин цолыг нөхөж олголоо. Тэрбээр “Миний 13.14 жилийн хөдөлмөрийг үнэлж улсын начин цолыг нөхөж олгож өгсөнд маш их баярлаж байна. Баянхонгор аймгийн Баянбулаг сум, Баянхонгор аймгийн Жаргалант сум, Баянхонгор аймгийн нийт ард иргэд маань сайхан наадаарай. Мөн төрж өссөн нутаг болох Орхон аймгийн Баян-Өндөр сумынхандаа сайхан баярлаарай гэж хэлье” гэв.
 
Б.Эрдэнэхүүд улсын начин цолыг нөхөж олголоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0