Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ТЦА: Ногоон дугаартай автомашин нэгдүгээр эгнээгээр зорчихгүй
5 жил өмнө   535
Эко буюу бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл ногоон өнгийн дугаар аваад нэгдүгээр эгнээгээр зорчиж болно гэх ташаа мэдээлэл цахим орчинд тарсан. Үүнтэй холбоотойгоор ТЦА-аас тайлбар гаргалаа. Тодруулбал эко буюу бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй зорчуулах бөгөөд авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлж, татварын хөнгөлөлт эдлүүлэх юм.
 
Харин ногоон өнгийн дэвсгэртэй улсын бүртгэлийн дугаартай автомашинтай иргэд “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ”-ээр явах нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа үйлдэл болно. Тиймээс нэгдүгээр эгнээгээр зорчих боломжгүй аж.
 
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно.”, 
мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3. дахь хэсэгт “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.”, 
мөн хуулийн 13.2.1.-т замын хөдөлгөөнд оролцогч бүр “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” үүрэгтэй талаар зааж өгсөн байдаг. 
Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.-т “Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршино. Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино.” гэж эрх зүйн хувьд тодорхойлсон байдаг.
ТЦА: Ногоон дугаартай автомашин нэгдүгээр эгнээгээр зорчихгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0