Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Дарханы замыг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ
5 жил өмнө   479
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын Цайдмаас Дархан хотын тойрог хүртэлх 30.5 км замын ажил сар гаруй үргэлжилж байна.
Зам засварын ажил зургадугаар сарын 17-нд эхэлсэн юм. Өнөөдрийн байдлаар ажлын явц 4-6 хувьтай байгаа аж. Осол аваар их гардаг есөн цэг дээр нийт 453 хүн, 267 ширхэг техник хэрэгсэл ажиллаж байна. Засвар хийгдэх замын урт 202,3 км. Иргэдийг тус замаар осол авааргүй зорчуулах зорчуулах үүднээс 5, 10 км-аар хэсэгчилж засч байна гэдгийг албаны хүмүүс хэллээ. Мөн нэн тэргүүнд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, үзэгдэх орчин муу, осол аваар их гардаг есөн цэгийг засварт оруулсанаас гадна тэмдэг, тэмдэглэгээ, босоо, муруй шугамууд гээд бусад ажлыг замын стандартыг хангасан байхаар гүйцэтгэж байна гэдгийг тодотгосон.
Засварын ажлын дараа Дархан-Улаанбаатарын зам 8 мм-ийн өргөнтэй, 5 см-ийн хучилттай, цементээр хучсан хоёр үе суурьтай болох юм. Олон улсын санхүүжилтээр хийгдэж байгаа учир тус засварын ажилд Энэтхэгийн ICT компани өдөр бүр хяналт тавьж байгаа бөгөөд замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Дарханы замыг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0