Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ
5 жил өмнө   762
Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгуулагдлаа.
 
Хуралдаанаар Австрали Улсад 2019 оны 8 дугаар сард зохион байгуулагдах Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх байгууллагын 22 дахь удаагийн жилийн уулзалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох бүрэлдэхүүнтэй уулзаж, Монгол Улсын тайланг амжилттай хамгаалах зөвлөмж, чиглэл өглөө. Мөн холбогдох байгууллагуудаас 2019 оны эхний хагас жилд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээтэй танилцаж, цаашид авах шаардлагатай арга хэмжээг тусгасан зөвлөмж гаргахаар шийдвэрлэв.
 
Эх сурвалж: Монголбанк
 
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0